1999/06/16 - 14:14
Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
247. Түүний хойно, Чингис хаан, хонин жил (1211) хятад иргэнийг эзлэхээр морилов. Фужоу (Цагаан хэрмийн ойр байгаа одоогийн Хар балгас)-г авч [Чуулалт хаалганаас баруун тийш байгаа] Үнэгэн даваагаар давж Сюнь-дэ фу (Да-тун фу-гийн баруун хойно наяны газар байгаа)-г авч Зэв Хуйханаг баатар хоёрыг манлай болгож илгээв.
1999/06/16 - 14:14
Цагадайн Улс
ХIII зууны II хагаст Их Монгол улс задралын шатандаа оржээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань улсыг үндэслэн байгуулснаар Монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа бие даасан хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, алтан ургийнхны дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсын тусгаар тогнолд аюул учирч эхэлсэн байна.
1999/06/16 - 14:14
Удиртгал
:: Монголын Нууц Товчоог цахим ертөнцөд залсан багийн тухайд товч :
Багийн ахлагч. Ч. Отгочулуу. (Герман)
Эхийг компьютэрт бэлтгэж оруулсан А.Аюурзана. (Монгол)
Цахим хэлбэрт оруулсан Э.Жагдагдорж (АНУ)
Цахим хэлбэрийг сүлжээний вэб хуудаснаа бэлтгэж оруулсан Б.Бат-Орших
Хамтран ажилласан. Ш.Баатар (АНУ), С.Гэрэлт (Япон), Д.Цэрэнбат (Их Британи)
Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээ, 2000.10.21

