Монголын нууц товчоо 
2006/01/09 - 21:31

Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжинд ЧИНГИС ХААН цол өргөмжилсөн нь

104. Тэндээс Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж өгүүлрүүн: "Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хүүхдий минь аварч өгнө үү гэж ирэв" гэвэл, ван хан Тоорил хариу өгүүлрүүн ...

2006/01/09 - 21:14

Тэмүжиний уг гарал ба бага насны үе

1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ.

2006/01/08 - 23:00

Чингисийн нас барсан ба Өгөдэйн хаан болсон нь

265. Тэр өвөл өвөлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бүртгэж, нохой жил (1226)-ийн намар Чингис хаан, тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есүй хатныг авч явав. Замын зуур өвөл, Арбухад олон хулан авлахад Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав.

1999/06/16 - 14:16

Чингисийн идэр нас

69. Мэнлиг, Есүхэй баатрын үгийг дагаж, Дэй сэцэнд очоод өгүүлрүүн: "Есүхэй ах, Тэмүжинийг маш их мөрөөдөж өрөвдөх тул Тэмүжинийг авахаар ирэв" гэвэл, Дэй сэцэн өгүүлрүүн: "Худ хөвүүнээ мөрөөдөх бөгөөс явуулъя. Харин удалгүй гэдрэг ирүүлэх хэрэгтэй" гэв.
1999/06/16 - 14:14

Уйгур ба Ойн иргэдийг эзэлсэн нь

Чингис хаан бачимдан шахагдаж, "Зайл. Гаръя" гээд гэрээс гарвал, орчимд байсан хорчин торгууд нар ирж тойрон хамгаалав. Дэв тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг хугалаад орхисныг Чингис хаан үзэж хойдуул (арын гэрүүд)-ээс нэгэн бор гэрийг авчруулж, Дэв тэнгэрийн дээр нь бариулаад "Хөсгөө бэлтгэ! Нүүе" гээд тэндээс нүүв.
Syndicate content