Зохиогч. Т.Өлзийдолгор
Номын нэр: Монгол улсын төрийн тамга
Төрийн албаны тэмдэг захирлага Монголчуудын олон зууны турш уламжлан ирсэн өв соёлын нэгэн зүйл нь тэмдэг захирлага болно. Тэмдэг. захирлага нь уүсэл гарлын хувьд бол тамганаас өмнө байсан нь түүхэн баримтаар нотлогддог юм. Эрт цагт хүн төрөлхтөн бие биеэ омог отгоор ялган салгах, бие биенээсээ онцгойрон ялгарах болсноор ялган таних тэмдэг үүсэн гарчээ.
Тэмдэг нь омог угсаатан өсөн дэвшихэд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өмч хөрөнгийн батламж болж ирсэн ялгах тэмдэг нь цаг цагийн урсгалаар захирлага шинж төрхийг олжээ. Рашид-Ад-дин "Хүн бүрийн цол нэр хоч урдаас тодорхойлогдсон байх ба хүн бүр тодорхой тамга, тэмдэгтэй тэр тамга тэмдгээрээ өөрийн зарлиг, тушаал, сан хөмрөг, адуун сүргээ тусгайлан тэмдэглэдэг болох нь монголчуудад нэн тустай" хэмээснээс үзвэл: тэмдэг нь тухайн бие хүний эрх мэдэл, зарлиг тушаалын баталгаа болон хувирчээ. Тэмдэг, захирлагын үүрэг улам бүр өсөн нэмэгдэх явцад тамга гарч ирсэн түүхтэй. Тамганы сүр хүч улам бүр нэмэгдэн захирамжийн үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн итгэмжлэл бүхий тэмдэг хэрэглэх болжээ. Аливаа улс орны төрийн гүйцэтгэн захирамжлах үйл ажиллагааг идэвхжүүлэн хэрэгжүүлэх нэгэн батламж нь түүний тэмдэг, гарын үсэг байсан юм.
Монгол нутагт төрт улс үүсэн бүрэлдсэн тэр цаг үеэс эхлэн янз бүрийн тэмдэг, пайз, гарын тэмдэг хэрэглэж иржээ. Монголын нутагт оршин байсан эртний улсуудын төрийн үүргүүдийн нэг нь алба татвар байсан билээ. "Дархан" хэмээх түшмэл алба татвар хураах эрхийн тэмдэг болгон Алтан зэвтэй сум авч явдаг байжээ. "Дархан" гэдэг цолоор төр улсад зүтгэж гавъяа байгуулсан хүмүүсийг шагнаж, тэднийг аливаа алба татвараас хэлтрүүлдэг журамтай байснаа алба татвар хураах дархан эрх бүхий эрхэмжит тушаал болсон бололтой. Кидан улс алтан загастай пайзаар цэрэг татлага явуулдаг ба мөнгөн пайзаар цэргийн агт морьдыг гаргуулдаг байсан зэрэг олон баритмыг дурьдаж болно. Чингис хааны их засаг хуулиар пайз тэмдгийг хэрэглэх дэг журмыг зааж чанд сахин мөрдөж байжээ.
Их Монгол улсын хаан Гүюг, Өгөөдэй хаанаас хойш дөрвөн жил төр хамаарч байсан Туракина хатны зарлиг, пайз зэргийг хүчингүй болгож, хэн хүн пайз, бичиг зоргоор олгохыг цаазалсан байдаг. Харин Монгол төрийн пайз, зарлигийг үргэлжлүүлэн хэрэглэх ёстой гэж үзэн зарлиг буулгаж байсан тухай тэмдэглэл байдаг. Монголын төр ёсны түүхэн уламжлал нь олон зуун жилийн турш тамга, тэмдгийг эрхэмлэн хэрэглэж ирсэнд оршино. Иймээс төрийн тамганы түүхэнд зайлшгүй холбогдох нэгэн зүйл нь тэмдэг, гарын үсэг мөн. Монгол улсын төр захиргаа, шашин соёл, аж ахуйн үйл ажиллагааны итгэмжлэл болгон пайз, тэмдэг хэрэглэж иржээ. Түүний түүхэн уламжлалыг авч үзвэл: Онго шүтээнийхээ дүрийг тамга, тэмдгэнд шилжүүлсэн гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрсөн билээ.
Энэхүү пайз тэмдэг нь тухайн албаны зэрэг дэвээр ялгагдах онцлогтой байсан ба үе улиран залгамжлагддаг байжээ. Жишээ нь: Юан гүрний үед Тумтийн ноён нь "Алтан барс" тэмдэг зүүдэг байсан. Тэрхүү алтан тэмдгийн хөл нь хэвтээ барсын байдалтай, гурван сувдан шигтгээтэй байжээ. Сувдан шигтгээний тоогоор тэр ноёны зэрэг хэргэмийг тогтоодог байв. Тухайлбал: Гутгаар ноён нь нэг сувдан шигтгээтэй тэмдэг зүүдэг, мянганы ноёд нь алтан тэмдэг, зуутын ноёд нь мөнгөн тэмдэг зүүдэг байжээ.
Түмт, мянгат, зуутын ноёд насан эцэс болоход тэдгээрийн хөвгүүд, ач нар нь үе улиран хэргэмийг нь залгамжилдаг байв.. Монгол төрийн аливаа алба үүргий гүйцэтгүүлэхдээ тухайн албаны итгэмжлэгч элч зар; зэрэг зиндаагаар нь ялгагдах алт, мөнгө, модон пайз өгч явуулдаг байжээ. Монгол хаад нь улсын чанарта аливаа яаруу чухал хэрэгт хариуцлагатай сай/: түшмэл. жанжин нарын зэрэг итгэлт бие төлөөлөгчий зарахдаа албан хэргийнх нь итгэмжлэл болгож ал нэгэн пайзыг бариулдаг байв.
Энэхүү пайз нь тэ элчийг явуулж буй газрын нэр сүрийн илэрхийлэ. болж бусдад ойлгогдохын зэрэгцээ ямар ажлы гүйцэтгэх элч вэ? гэдгийг тодорхойлдог байжээ. Алта пайзтай элч бол онц эрхтэй элч байв. Алтан пайз н өргөнөөрөө алгын чинээ, уртаараа хагас тохойн чинэ хэмжээтэй байсан ба түүн дээр хааны зарли бичээстэй байдаг байжээ. Ийм үүрэгтэй пайз нь гэр' гэрчлэх гэсэн үгийн агуулгатай тул Гэрэгэ гэз нэрлэгдэх болсон байж болно. Гүйцэтгэн захирамжлах үйл ажиллагааны зэрз дэвийн илэрхийлэл бүхий олон янзын тэмдэг пай байсан юм байна.
Үүнд :
- Алтан барсын тэмдэг: Барсын толгойт алтан пайз,
- Барс хэрэлдэгч алтан пайз,
- Арслан толгойт пайз
- Алтан тэмдэг: Ордолжин пайз
- Мөнгөн тэмдэг: Ордолжин пайз
- Шонхорын тэмдэг: Алтан пайз, Мөнгөн пайз, Төмөр пайз
- Дугараг тэмдэг : Алтан үсэгтэй, Мөнгөн үсэгтэй
- Өртөөний хуудас: Цаасан хуудас
Эцэст нь :
1. Монголчууд бол олон зууныг дамжсан төрт ёсны баялаг уламжлалтай ард түмэн билээ. Төрт ёсны илэрхийллийн нэг бол терийн тамга болой. Терийн тамга гэдэг нь тухайн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл, хууль цаазны батламж, төрт ёсны бэлэг тэмдэг юм. Өөрөөр хэлбэл төрийн жолоо барих итгэмжлэл билээ. Чухам иймээс монгол төрийн тамганы түүхийг судлах талаар гадаад, дотоодын судлаач мэргэд багагүй анхаарч, тамганы бичээсийг тайлан унших, эзэн хамаарал хийгээд он цагийг тодруулах, шинэ шинэ дурсгалыг хэвлэн нийтлүүлэх зэргээр ажиллаж иржээ.. Монгол төрийн тамганы нэн эрт үеийн мэдээ сэлтээс эхлэн XX зууны эхэн үе хүртэлх уламжлал, тамганы бичээс, хэлбэр хэмжээ, хийц чимэглэл, хийсэн эд, иш бариул, хэрэглэх ёс зэргийг товч авч үзэв.
2. Шинээр тамга хийхдээ төрийн зарлиг-бичгийн дагуу, тогтсон журам горимоор үйлддэг байжээ. Тамганы бичээс нь: Тухайн орны ард түмний хэл.соёлыг бүрэн илэрхийлж чадах бичгээр улсынхаа нэр, тамга баригчийн албан тушаал хэргэм зэргийг хаш зэрэг үнэт чулуу буюу метал, зандан мод зэрэгт сийлбэрлэх ба суулгах аргаар хийж иржээ. Шинэ тамгыг албан хэрэгт эрхэмжилсэн (хэрэглэсэн) тухай дээд газарт заавал албан ёсоор мэдэгддэг ёс журамтай байв.
3. Монгол төр, албаны тамга нь XIII зуунаас XX зууны 30-аад он хүртэл дөрвөлжин хэлбэрээр уламжлагдан иржээ. Энэнь дөрвөн зүг найман зовхис бүхий арга билгийн билэгдэлтэй ч байж болох юмч Тамга нь эрхэмжлэлийн зэрэг зиндаанаас хамаарч том жижиг янз бүрийн хэмжээтэй байжээ.
4. Тамганы иш бариулыг сүр хүчит амьтны дүрс буюу үндэсний хээ угалз, бат тогтвортойн билэгдэл болох дүрслэлээр хийдэг байсан байна. Тухайлбал: Луу, арслан, барсын дүрс бүхий иштэй тамгыг монголчууд олон зуун жил хэрэглэж байсан бололтой. Харин Богд хаант Монгол улсын үед хүслийг хангагч чандмань эрдэнийн дүрслэл бүхий иштэй тамгыг төрийн албанд хэрэглэж байжээ. Харин хуварга хүний тамга-тэмдэгний иш-бариул нь голдуу хээ угалз чимэгтэй бөгөөд хадаг уядаг байсан байна.
5. Тамга залах, хадгалах ёс. Шинээр тамга залахдаа ёслол төгөлдөр хүлээж авдаг байв. Тамга баригч нь цагаан эсгий дээр хадаг барин зогсож тамганаас адис авч хүндэтгэл илэрхийлээд тамгыг байр сууринд нь залдаг байжээ. Төрийн тамгыг улаан халзтай орд өргөөний хойморт тусгайлан зассан суурь бүхий ширээ буюу авдранд залдаг уламжлалтай байв. Тамга оршиж буй өргөө гэрийг "Тамга" хэмээх: яам, албан газар, аймаг хошууг "Тамгын газар", "Хошуу тамга" гэх зэргээр нэрлэдэг байсан.
6. Тамга нээх ёс. Тамгыг ил задгай байлгадаггүй, заавал хайрцаг-саванд хадгалан хүндэтгэдэг ёс журамтай явж иржээ. Төрийн тамгыг эрхэм нандин чимэглэлтэй хайрцаг саванд хадгалдаг байв. Тамгыг нээх нь хүндэтгэл-хариуцлага бүхий ёс дүрэмтэй байсан байна. Жишээ нь: Богд хаант Монгол улсын төрийн тамганы хайрцгийг таван яамны сайдууд байлцан нээдэг байжээ.
7. Тамга эрхэмжлэх ёс. Аливаа албан хэрэгт тамга тавих (дарах) нарийн журам дэгтэй байжээ. Уг бичиг данс нь тэр улсын албан хэлээр зохиомжийн шаардлагаар бичигдсэн, үнэн зөвийг батласан хүний гарын үсэгтэй он, сар, өдөр тодорхой гэх мэт дэг журмыг хангасан нөхцөлд тамга тавьдаг байжээ. Тамгыг гэгээн цагаан өдрийн цагт эрхэмжилдэг ёстой байв. Тамга эрхэмжлэхдээ: өдөр, цагийн сайныг тооцон үзэх ёс ч байжээ.
8. Тамга битүүмжлэх ёсны эртний уламжлалыг монголчууд үе дамжин сахиж ирсэн түүхтэй юм. Нэгэн баримтаас үзвэл: Чин улс, дэлхий дахинд зарлан жил бүрийн арван хоёрдугаар сарын эцэст тамгаа битүүмжилж цагаан сарын сүүлээр нээдэг байжээ. Энэ ёс Монголд бас байж уламжлагдсаар ирсэн. 1911 онд Богд хаанд, тамга битүүмжлэх ёсыг олон яам, газар нийтээр дагаж явуулбаас болох эсэхийг зааж айлтгана уу? гэж толилуулахад: Гуйсан ёсоор болгогтун гэж улаан бэхээр цохож өгсөн гэдэг. Үүнээс үзвэл: Тамга битүүмжлэх ёс Богд хаант Монгол улсын үед байсан нь тодорхой.