Төвд нь хааны ордны давхар хэрэм байсан байна. Хэрэмний гадна, урд талд нь цэцэрлэг байжээ. Хот нь хааны ордон, худалдаа, гар урлалын төвөөс бүрдэж байжээ.
Одоо, хэрмэн хашааны дотор байшин барилга байсан болуу гэмээр овгор довцог үлдсэн байна. Мөн жижиг сүм дуган байсан бололтой. Түүний урд талд Түрэг ба Уйгур бичигтэй чулуун хөшөөний хэлтэрхий, янз бүрийн амьтны чулуун дүрсүүд байна. Хэрэмний баруун өнцөгт хашаагаар заагласан худалдаа, гар урлалын төв байжээ.
Уйгуруудаас үлдсэн хотын нэг нь Байбалын (Баянбулаг) юм. Уг балгас одоо Булган аймгийн нутагт, Сэлэнгэ мөрний хойт талд байна. Тэр хотод согод мэт гадаадын худалдаачид ирж байсан бөгөөд голдуу шашны номыг уйгур хэлэнд орчуулдаг лам нар амьдарч байжээ.
Тэр үед мөн Тайжийн Чулуу, Тойтын Толгой зэрэг хотууд байлаа. М. В. Киселев "Уйгурын хаанчлал ба Киданы эзлэн түрэмгийлэх дайны үед цайз бүхий хотууд бариулж, асар их хэмжээний талбайд газар тариалан, цэцэрлэг хөгжүүлж байжээ" гэж бичжээ.