Алтан дуулгат Арц Богд уул мину
Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага богд уултай 20 гаруй км газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нэлээд хадархаг говийн шинж төрхтэй.
Арц богд уулын ноён оргил нь далайн төвшнөөс 2477 метрт өргөгдсөн Их баян уул. Арц богд уулын өвөр тал нь нэлээд налуу, олон салбар уулстай. Салбар уулсын хамгийн том нь далайн төвшнөөс 2094 метрт өргөгдсөн Дулаан богд уул, бага нь далайн төвшнөөс 1580 метрт өргөгдсөн Зост уул.
Эдгээр салбар уулсыг нутгийнхан Дунд хад хэмээн нэрлэдэг. Арц богд уул нь зүүн хэсэгтээ Гурван сайхан уулын чигт огцом эргэн үргэлжилж Халзан хайрхан уулаар төгсдөг. Энэ хэсгийн газарзүйн нэр нь Арц богдын нуруу бөгөөд салбар уулстайгаа 180 гаруй км үргэлжилдэг.
Арц богдын ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буулган ар өвөр талын орчмыг усаар тэтгэж байдаг, алтан дуулгат хайрхан юм. Зүүн талд нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун, Зүүн хөөвөр гэх мэт задгай устай.
Баруун өвөрт нь Авдрантай, Зүүн, Баруун ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай ус байхаас гадна Саран, Туруухай, Дулаан богдын Сэндэр гэх мэт бүхнийг анагаагч рашаан бий.
Х.Болормаа
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

