Сталиныг алгадсан Ерөнхий сайд
1936 оны энэ өдөр БНМАУ-ын Засгийн газрын тэргүүн П.Гэндэн ЗХУ-д очиж Сталинтай уулзсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Ер нь П.Гэндэн Орост хэд хэд очиж Сталинтай дөрвөн ч удаа уулзан, бичиг захидлаар харилцаж байж. Гэхдээ тэрбээр ЗХУ-ын удирдагчдын амыг харан аялдан дагаж байсангүй.Элдэв тулгалт шахалтыг Монгол Улсын эрх ашгийн үүднээс эсэргүүцэн тусгаар тогтносон улсын Ерөнхий сайд гэдгээ мэдрүүлэх гэж улс төрийн зориг гарган зүтгэж байв. Ялангуяа 1934-1936 онд Зөвлөлтийн удирдагчтай түүний хийсэн уулзалт яриа нэлээн ширүүн, маргаан өрсөлдөөнтэй болж байсныг түүхчид бичсэн байдаг.
Ерөнхий сайд П.Гэндэн Сталинтай маргалдсан талаар дараахь түүхийг ард түмэн ам дамжуулан домог шиг ярьдаг. П.Гэндэн нэг удаа ЗХУ-д айлчлах үеэрээ Монголын Элчингийн байранд болсон хүлээн авалт дээр И.В.Сталины тавьсан хэд хэдэн асуултад няцаалт өгч, хүлээн авахгүй байжээ. Дургүйцсэн Сталин:
- Гэндэн чи Монголын хаан болох гээд байгаа юм уу гэхэд Гэндэн:
- Гүрж Сталин чи Оросын хаан болж болсон юм. Би Монголын хаан болоход яадаг юм гэсэн гэдэг. Ийм байдлаар маргаан ширүүсч Монголын Ерөнхий сайд Сталиныг алгадсан, гаансыг нь авч шидсэн зэрэг яриа өдгөө хүртэл үлдсэн байна. Харамсалтай нь, Ерөнхий сайд П.Гэндэнг 1937 онд ЗХУ-д сувилуулах нэрээр аваачин, улс төрийн хилс хэргээр баривчилж, мөн онд цаазалсан юм.

- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...