Баоань
Ту хэмээх монгортой төслөг монгол угсаатны нэг нь баоаньчууд болно. Баоаньчууд нь Хөхнуур мужийн Хуанань төвд үндэстний өөртөө засах жиүгийн Дүнрэ сяний Наяндаг нэгдэлд баоань хэлтэй монгорчууд төвлөрөн суудаг байна.
Баоаний хэл, хэв заншил нь дунсян болон ту нартай ойролцоо аж.
Мин улсын үед (Ванли хааны үед) Хөхнуурын Тунжэ сяньд Бао-ань гэдэг хуаран байгуулахад тус хот баригдан, улмаар тэнд төвлөн суудаг баоань ястан бүрэлдсэн байна.
Чин улсын үед Сюньхуагаас Ганьсуд очиж Жишишань уулын дэргэдэх Линся Дазяхэ, Можи хэмээх газраар нутаглах болов.
Чигэснээр Дадүнь, Ганьмэй, Гаоли зэрэг гурван тосгон үүсэж “Баоаний гурван тосгон” гэж алдаршив.
Баоаньчууд нь одоо Линсянгаас баруунтайгуур Жишишань уулыг түшин, зүүгээрээ хатан голтой нүүрлэн сууж буй.
Баоаний шашин мөргөл нь ислам шашин болох ба түүнд шинэ хуучин хоёр бүлэг байдаг байна.
Бөх барилдах, морь уралдах нум сум харвах зэрэг эрийн гурван наадам наадах заншлаараа монголчуудтай адилавтар болно.
Баоань гэдэг нэр “Бао” хамгаалах, “ань”-амар төвшин гэсэн хоёр үгнээс бүтэн нийлээд “Амар төвшинг хамгаалах” гэсэн утгатай болж байна.
Баоаньчууд XIX зууны дунд үед Хотонгийн бослогод оролцож явжээ. Баоань хүн ам 1978 оны байдлаар 68000 болно.
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

