Монгол дахь уран барилгын дурсгалууд
Судлаачдын үзэж байгаагаар XX зууны эхэн үе гэхэд монголд ойролцоогоор том жижиг мянгаад сүм хийд байгуулагдаад байв.
Харамсалтай нь 1930-аад оны сүүлч гэхэд монголд явагдсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар монголын уран барилгын дурсгалууд бараг бүрэн устгагдсан байна.
Гандан хийд, Эрдэнэ-зуу, Чойжинлам, Амарбаясгалант зэрэг томоохон хийдүүдийн цөөн хэдэн дуган сүмийн барилгууд үлджээ. Монголд барьж байгуулж байсан уран барилгын хэв маяг нь үндсэн хэд хэдэн төрөлд хуваагдаж байв.
Үүнд: монгол гэр маягийн, монгол-түвд, түвд-хятадын гэх зэрэг уран барилгын дан болон холимог хэв маягууд зонхилж байв.
Амарбаясгалант хийдийг 1729-1737 онд Өндөр гэгээн Занабазарт зориулан байгуулжээ.
Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутаг Бүрэн хаан уулын өвөрт Ийвэн голын хөвөөнд уг хийд оршино. Хийд нь 207x175 м-ийн хэмжээтэй хэрмэн хашаа бүхий 40 гаруй сүм дуганаас бүрдэж байжээ.
1990 оноос сэргээн засварлаж, одоо лам нар хурал номоо хурж байна. Амарбаясгалант хийдийн уран барилгын дурсгалууд нь ихэнхдээ хятад маягийн барилгууд байсан бөгөөд Цогчин дуган нь цэвэр хятад маягтай юм.
Уран барилгын хятад маягийн гол онцлог нь сүм дуганы дээврийн хэсэгт илүү харагддаг.
Тухайлбал, дан эсвэл давхар асар дээвэртэй, ялангуяа дээврийг уран гоё хийхийг илүүд үздэг байжээ.
Дээврийг өнгө өнгийн пааландсан ваараар бүрхэн гоёдог, бас барилгын ханын дээд хэсгээр өнгө өнгийн зураг, сийлбэр чимэглэлээр гоёж чимэглэх арга давамгайлж байв.
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

