Монголын уламжлалт тоглоом
Аливаа угсаатан ард түмний уламжлалт тоглоом нь соёлын чухал өв юм.
Тоглоомын уламжлалт төрлүүд нь тухайн ард түмний нийгэм-хүмүүсийн харилцаа, эрхлэх аж ахуй, тодорхой үзэл санааны тусгал, тухайлбал, тоглоом нь жижиг хэмжээтэй зохион байгуулсан бичил загварчлагдсан "ертөнц" болдог онцлогтой.
Монголын уламжлалт тоглоомын төрөл зүйлийн дотор малын яс (шагай)-аар тоглодог тоглоом чухал байртай.
Ийм тоглоомын төрөл хэдэн аравт хүрнэ. Энд шагайгаар өрсөн "алаг мэлхий", тэрчлэн "морин уралдаан" хэмээх тоглоомыг үзүүлж байна.
"Алаг мэлхий" тоглоом нь бэлгэдлийн шинжтэй бол "морин уралдаан" тоглоом нь нүүдэлчин монголчуудын өдөр тутмын амьдралыг загварчлан тусгасан онцлогтой.
Уламжлалт тоглоомын төрөлд 4, 6, эсвэл 8 хэсгээс бүрдэх модон оньсон тоглоомууд нэн сонирхолтой. Оньсон тоглоом нь сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.
Үүний зэрэгцээ амьтадын дүрс бүхий сийлбэр болон зурагт тоглоомууд ихэд тархмал байдаг.
Монголд шатар ихэд эртний гаралтайг судлаачид тэмдэглэсэн буй. Шатрыг голдуу гуулиар цутгах, мод, ясаар сийлбэрлэж хийх нь дийлэнх байжээ.
Монгол тоглоомын төрөл зүйлд шах сум, эсвэл жижиг шагайн буу-чавхаар хасаа буюу бай онож тоглодог "Шагайн харваа" хэмээх тоглоом нэн дэлгэр, одоо ч хот хөдөөд өргөн тоглосоор байна.
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

