Монгол дахь эртний хотууд 

Сяньби Жужаны үеийн хотууд

Муюн Хой 341 оны эхэнд Лүн-чен хот байгуулж, өвөг дээдэстээ зориулан сүм, дуган ба орд бариулжээ. (Одоогийн Гурван Суврага хот) Муюн Хойгийн угсааг залгамжлагч Муюн-Цэюнь, 350 онд Ги (Одоогийн Бээжин) хотыг байлдан эзэлж аваад өргөөгөө тийш нь нүүлгэсэн байна.

313 онд Дай Туп-Илу, Чен-ло хотыг хэрмээр хүрээлүүлж Хойт өргөө гэж нэрлээд, эртний Пьхин-чен хотыг засуулж Өмнөд өргөө гэж нэрлэснээс гадна Лэй-Шуй голын өмнөд эрэгт шинэ Пьхин-чен хот бариулж баруун зүгийн Чужни тайжийг өмнө зүгийнхний захирагчаар томилж тохижуулсан байна.

Хянганаар нутаглаж байсан Тоба нар хааны цэцэрлэгийг тарьжээ. Монголын зүүн өмнө Буйр нуурын орчимд амьдарч байсан олохнууд нар газар тариалан эрхэлж, өвлийн цагт газар гэрт амьдардаг байв.

Тэдний нутгийн баруун хойт хэсэгт Вэй улсын хаадын өмнөөсөө хойшоо, зүүнээсзэ баруун тийш 40, өндрөөшөө 70 алхам хэмжээтэй чулуун тасалгаатай бунхан байжээ. Шивэй овгийнхны зарим нь газар тариалан эрхэлдэг байжээ.

Жужанууд, халх нутгаас Хянган хүртэл нүүдэллэж байсан бөгөөд хааны нь өргөө Хангайд төвлөрч байжээ.

Жужанууд, эсгий гэрт суудаг тухай Г Е. Грумм Гржимайло бичихдээ ”Хүннүгийнхэн ийм байсан нь цаашдаа хэвээр үргэлжлэн ирсэн. Харин Тоба чулуун барилга барьж сурсан байна” гэжээ.